Go to Top

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Засгийн газрын тохируулагч агентлаг болох Үндэсний хөгжлийн газрыг шинээр байгуулсан.

Тус газар нь:

  • Монгол Улсын хөгжлийн цогц бодлого боловсруулах, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох, бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах, салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг боловсруулах;
  • Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, стратеги, чиг хандлагыг тодорхойлох;
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, сурталчлах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх;
  • Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэй.ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА