Үйл явдал
 
Холбоо барих
ГХОЗБГ

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 11
Засгийн газрын 11-р байр, 8-р давхар ГХОЗБГазар
Утас: +976-11-326040,
Факс:    +976-11-324076
И-мэйл: fifta@investmongolia.com

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 Эрхэм хүндэт хөрөнгө оруулагчид,
бизнес эрхлэгчид, зочид оо
,
 

Таныг Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын цахим хуудсанд тавтай морилохыг урьж байна.
Монгол улсын эдийн засгийн өсөлтөд гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтад зах зээлээ нээсэн цагаас өнөөг хүртэл 10 мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгж байгуулагдаж, 10 гаруй тэрбум ам.долларын цэвэр хөрөнгө оруулалт хийгдээд байна.
Эрдэс баялгийн асар их нөөц, өргөн уудам газар нутаг, хөдөө аж ахуйн нөөц боломж, газарзүйн онцлог байршил, эдийн засгийн хурдацтай өсөлт зэрэг олон давуу хүчин зүйл хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Нөгөө талаас Монгол дахь хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, тогтвортой болон ил тод байдлыг хангах чиглэлд төр, засгийн зүгээс чухал ач холбогдол өгч байна.
Энэ хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газар нь гадаадын хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, сурталчлах, зохицуулан хянах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон төлөөлөгчийн газрыг бүртгэх зэрэг үндсэн үйл ажиллагааг явуулж байна.
Та бүхэн дээр дурдсан үйл ажиллагаа, тус газраас үзүүлдэг үйлчилгээ болон Монгол улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих талаар баримталж буй бодлого, зохицуулалтын арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг энэхүү цахим хуудсаар дамжуулан авах боломжтой юм.
Энэхүү цахим хуудас нь нэг талаас төр, засгийн бодлого, шийдвэрийг нээлттэй, ил тод танилцуулах, нөгөө талаас хөрөнгө оруулагч Та бүхний дуу хоолойг сонсох харилцааны чухал суваг байна гэдэгт итгэж байна.
Таны бизнесийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсч, сайн сайхныг ерөөе.

                                    Хүндэтгэн мэндчилсэн,
                                    Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга
                                                                                                                                                                   

                                                                                                                  Сэрээтэрийн Жавхланбаатар


Холбоос


Санал хүсэлт